
Монголын ашигт малтмалын томоохон ордын эзэн, уул уурхайн магнат Б.Нямтайширын хүү “Монголын алт" ХХК-ийн захирал Номтойбаяр орон сууц борлуулж өгнө хэмээн М гэх эмэгтэйгээс 400 мянган ам.доллар луйварджээ гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Гэвч тэрбээр энэ мэдээллийг хэсэг бүлэг этгээдийн дуулиан хэмээн үзжээ. Мөн "Эх орон дуудаж байна” вэб хөдөлгөөнийг өрнүүлэхээр судалгаа болон бэлтгэл ажлаа хийж байгаа аж. Энэ нь зөвхөн гадаадад байгаа залуусыг уриалаад дуудаж байгаа юм биш, эх орондоо байгаа боловч унтаж байгаа залуусыг сэрээж, нийгэм дэх байр суурийг нь ойлгуулж, нийгмийн хариуцлагыг нь ухамсарлуулах зорилгыг агуулж байгаагаа хэвлэлээр учирласан байна. Тэрбээр нэлээд хөрөнгө чинээтэй айлын хүүхэд. Гэвч яаж мөнгө олдгийг мэдрэх гэж аяга таваг угаагч хийж байсан гэнэ. 1000 орчим оюутан хооллодог кафед хүний хоолны шавхрууг цэвэрлээд зогсож байхад надад сайхан байгаагүй. Гэвч өөрийгөө шийтгэж байж хөдөлмөрлөж олсон мөнгө болохоор надад сайхан байсан. Гурван сар аяга, таваг угаагаад олсон мөнгө их үнэтэйгээс гадна өөрийнхөө олсныг үрэх амттай санагдсан” хэмээн нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа илэн далангүй ярьжээ.
Б.Анхаа