Хуучирсан мэдээ: 2014.01.28-нд нийтлэгдсэн

Монгол гоёлтой Gavana

Сар шинийн баяртай холбогдуулан сүүлийн үед нэлээд олон уран бүтээлч шинэ бүтээлээрээ мэндчилгээ илгээсээр байгаа билээ. Тухайлбал, “Ice top” хамтлагийнхан шинийн 2-нд фенүүдтэйгээ золгохоор болж, “Хурд” хамтлагийнхан БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчууддаа мэндийн хадаг барихаар аялалд мордсон  бол өөр хамтлаг дуучид шинэ бүтээлүүдээ дэлгэсээр байна.

Тэгвэл, “Хоёр хүү” хамтлагийн гишүүн Gavana буюу Б.Нармандах бие даасан шинэ уран бүтээлээ гаргажээ. “Сархад тогтоорой” дуу нь монгол үндэсний хэв маягийг шингээсэн, түүний хувьд шинэлэг уран бүтээл болжээ.



Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж