Д.Загдсүрэнг суллажээ

Хуучирсан мэдээ: 2014.01.28-нд нийтлэгдсэн

Д.Загдсүрэнг суллажээ

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, тус хорооны Захиргааны албаны даргаар ажиллаж байсан, хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нарыг шүүх хурал болжээ. Шүүхээс Д.Загдсүрэнг албан тушаалын байдлаа хэтрүүлсний улмаас байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 266 дугаар зүйлийн 266.2-т заасны дагуу гурван жил хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөлийн хуульд хамруулан ял эдлэхээс чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад Д.Загдсүрэн, Б.Наранцэцэг нар нь МҮОХ-ны өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийг Б.Наранцэцэгийн үүсгэн байгуулсан “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж үрэгдүүлсэн болохыг тогтоосон байна.  Мөн 2008 оны наймдугаар сард МҮОХ-ны эзэмшил 3600 кв.метр газрыг “Нийслэл өргөө” компанид шилжүүлсэн болохыг тогтоожээ. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж