Г.Буяндорж батлан даалтад гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.28-нд нийтлэгдсэн

Г.Буяндорж батлан даалтад гарчээ

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийн таслан сэргийлэх арга хэмжээг прокуророос өөрчлөн өчигдөр батлан даалтад гаргажээ. “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг “Ноёд констракшн” компанийн  захирал С.Билэгтийн гомдлоор бусдыг залилан их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй, мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх үндэслэлээр Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж, өнгөрсөн оны наймдугаар сард саатуулаад  байсан. Харин Г.Буяндоржийн өмгөөлөгч болон ар гэрийн зүгээс “Г.Буяндорж С.Билэгт гэж хүнд залилуулаад бүх хөрөнгөө алдсан. Тиймээс хохирогч” гэж мэдээлсэн. Үүнийг ч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нотолж “Хэргийг шалгах явцад Г.Буяндорж өөрөө ч бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн” гэх тайлбар өгсөн билээ. Энэ хэрэгт мөн нэр бүхий хоёр шүүгчийг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн юм.

Дашрамд дурдахад, УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн шалгах албыг татан буулгасан тул Г.Буяндорж нарын хэргийг АТГ-т үргэлжлүүлэн шалгах юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж