МАХН-ынхны гарын үсгийг хуурамчаар цуглуулсан гэв

Хуучирсан мэдээ: 2014.01.28-нд нийтлэгдсэн

МАХН-ынхны гарын үсгийг хуурамчаар цуглуулсан гэв

МАН-ын гишүүн Г.Баярсайхан гэгч нь өнгөрсөн сонгуулийн үеэр МАХН-ын ахмад гишүүдтэй уулзаж, тэтгэврийн зөрүүг нь арилгах талаар арга хэмжээ авна хэмээн гарын үсгийг нь цуглуулжээ. Тэдний нэг болох МАХН-ын гишүүн, ахмад дайчин С.Хорлоо нь МАН-ын гишүүн Г.Баярсайханыг зохион байгуулалттайгаар гарын үсэг цуглуулсан талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тухайн үед тэтгэврийн зөрүүг нь арилгана хэмээн итгэсэн хэдэн мянган ахмад гишүүд гарын үсгээ зурсныг МАХН-ын гишүүн, ахмад дайчин С.Хорлоо баталж байна. Г.Баярсайхан нь ахмадуудын гарын үсгийг ашиглан МАХН-д Монголын цэргийн бэлтгэл хүчний холбоо, МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоог хуурамчаар байгуулан, тэргүүнээр нь өөрийгөө томилжээ. Тэрээр ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах талаар албан ёсны өргөдөл гаргаж, холбогдох албаны ганц ч хүнд хандаагүй байна. Харин МАХН-ын гишүүн мэтээр өөрийгөө танилцуулж, хууран мэхэлсэн үйл ажиллагаа явуулж байгааг нь ахмад гишүүд эсэргүүцэж байгаа аж. МАХН-ын намын дотоод эв нэгдлийг эвдэж, гишүүдийг хооронд нь хагаралтай болгох зорилгоор хуурамч хоёр холбоо байгуулсан Г.Баярсайханд хариуцлага тооцох ёстой хэмээн ахмад гишүүд үзэж байна.

Одоогийн байдлаар Г.Баярсайхан нь Цэргийн их сургуульд багшилж байгаад тэтгэвэртээ гарсан гэх мэдээллээс өөр зүйл олдоогүй байна гэдгийг МАХН-ынхан онцоллоо. 

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж