
Манай тамирчид өнөөдөр 17:00 цагаас Украины шигшээ багтай тоглох юм. Украйн сая 13:00 цагаас болсон тоглолтод Самолийн багийг 13:0-ийн харьцаатай “бут ниргэлээ”.
2014 оны 34 дэх удаагийн бендийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ, АНУ, Канад, Швед, Норвеги, Финлянд тэргүүтэй хоккейн тэргүүлэх гүрнүүдийн төлөөлөл багтсан 19 орны шигшээ баг оролцож байна. 19 орон А, В гэсэн хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм. Мөн багууд хэсэг дотроо А, В гэсэн бага хэсгүүдэд хуваагдана. Монголын баг тамирчид В хэсгийн В-д багтсан байна.Тэмцээн хоёрдугаар сарын 2-нд өндөрлөнө.
Б.БИЛЭГ