Улс төрийн намуудын уулзалтын үеэр намын удирдлагууд ээлжлэн байр сууриа хэлцгээж байв. Залуухан, олонд танигдаагүй намын удирдлагууд ч боломжийг ашиглан байр сууриа илэрхийлж, намаа шинэчлэн зохион байгуулж, идэвхтэй ажиллана гэдгээ хэлсэн юм. Тэгвэл залуухан удирдлагуудын хэлсэн үг яриа нь Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханд таалагдсангүй бололтой. Тэрээр “хошуун дээрх мөөмний сүү нь хатаагүй байж ямар том юм ярьдаг юм бэ” гэж шүүмжиллээ.
Түүнийхээр өөрийнх нь Бүгд найрамдах нам Ардчилсан намын дараагаар орох хамгийн ахмад нам юм гэнэ. Бусад намуудын хувьд үүх түүх яриад байх шаардлагагүй, өнгөрсөн зууны нам өнгөрсөндөө дууссан, 90 оноос намын түүх эхлэх бололтойдог шүү. Б.Жаргалсайхан дарга залуу байгаагүй мэт залууст “томорсоор”. Бусдыгаа “Улс төрийн намууд юу ч сурдаггүй модон толгойнууд” зэргээр шүүмжилсээр.
Б.ШАРХҮҮ