…Хоёр жилийн өмнө яг энэ өдөр тэр хоёр анхны харцаараа л бие биедээ дурласан. Тэдний дурлал ариун гэгээн байсан. Хоёрдугаар сарын 14-ний тэр өдөр гадаа жавартай хүйтэн ч гэлээ тэдний сэтгэлд гал шатаж, дурлал цээжинд нь багтахгүй дүрэлзэн сэтгэл нь гэгээн Валентинд адислуулж байлаа. Ийнхүү эхлэх нэгэн дурлалын түүхийг гэгээн хайрын өдрөөр Танд зориулан хүүрнэх ажээ.
…Хэн нэгэн зөвхөн чамтай л хамт байхын тулд тав танихгүй царайтай болж, шинэ нүүр “хийлгэвэл” чи яах вэ? Энэ хайр уу? Эсвэл солиорол уу? Бие биенээ байгаагаар нь хайрлаж, байгаагаар нь ойлгож, өнөөдрийн хайраа үүрдийнх байлгаж чадах нь хамгийн том аз жаргал биш гэж үү?
…Би цаг хугацаанаас айсан. Чамайг надаас уйдахвий гэж айсан. Хүүхэлдэй шиг хөөрхөн бүсгүйчүүдэд алдахвий гэж айсан. Би чиний хайрыг хөрчихвий гэж айсан. Танд хэзээ нэгэн цагт ийм айдас төрж байсан уу? Харин манай түүхийн гол баатар бүсгүйн зүрх ийм айдсаар дүүрсэн байсан юм. Түүнд тэгтлээ айх хэрэг байсан юм болов уу?
Хайрын энэ түүхийг хаана задлахыг та хүлээж байна уу…? Тэгвэл Валентиний баяраар хайртдаа өгөх хамгийн нандин, хамгийн эрхэм бэлэг болох үнэнч хайрыг түүх өгүүлэх энэхүү жүжгийг хоёрдугаар сарын 14, 15-нд хосуудад зориулан тоглохоор болжээ. Гэхдээ хаана болох, бас ямар нэртэй жүжиг гэдэг нь одоогоор нууц бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/Khairiinudruurzadlakhtuukh хуудсанд зочлон авахыг санал болгож байна.