Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 19

Үйл явдал

МЭӨ 240 ОН:
Грекийн эрдэмтэн Эратосфен Киренский дэлхийд анх удаа дэлхийн бөмбөгцөгийн радиусыг бодон гаргажээ. Эратосфен Киренский (МЭӨ 276 оноос МЭӨ 194 он.) нь эртний Грекийн тооч, одон орон судлаач, газар зүйч ба яруу найрагч хүн. Бага наснаасаа Александрид амьдарч нутаг нэгтэн, Александрын номын санг толгойлж байсан эрдэмтэн Каллимахаас эрдэм мэдлэгээ авчээ.
Авсан мэдлэгээ өргөжүүлэхээр тэр Афинад ирээд Платоны сургуульд ойролцоо байжээ. Энэ хоёр сургуулиар авсан түүний эрдэм Эратосфеныг олон талын шинжлэх ухааны бүтээл туурвихад нь тус болсон юм.
III Птолемей Эвергет хаан Каллимахыг нас барсаны дараа Эратосфеныг эргүүлэн дуудаж Александрийн номын санг толгойлуулах болсон байна.
Түүний гол бүтээлүүдийн нэг нь дэлхийн радиусыг тооцсон бодсон үйл юм. Эртний египетчүүд зуны өдөр хоногийн тэнцлээр нар Сиенад (өнөөгийн Асуан) гүнзгий худгийн ероолд тусдаг мөртлөө Александрид тийм үзэгдэл гардаггүйг ажиглажээ. Эратосфен үүнийг дэлхийн бөмбөрцөгийн радиусыг тооцохдоо ашигласан байна.
МЭӨ 240 оны зургадугаар сарын 19-нд нар хамгийн өндөр байх цагт Александри хотод тэрээр урт зүү ба скафис гэсэн аягыг хэрэглэн нар ямар өнцөгөөр тэнгэрт байгааг тогтоожээ. Хэмжилтийнн дараа 7 градус 12 минут буюу тойргийн 1/50 гэсэн тоог гаргаж авсан байна.  Тэгвэл Сиена нь  Александри хотоос тойргийн 1/50-д байгаа болж таарав. Хотуудын хоорондын зай нь 5,000 шатлал гэж байсан учир дэлхийн тойрог нь 250 000 шат болоод радиус нь 39,790 шатлал болжээ.
Гэхдээ Эратосфен ямар шатлалыг ашигласныг мэдэхгүй. Грекийн шатлал нь 178 м байсан бол дэлхийн радиус Грекийнхээр 7,082 км, Египетынх нь 6,287 км болж байгаа юм. Орчин үеийн хэмжилтээр дэлхийн радиусын хэмжээ нь 6,371 км болдог.

1862 ОН: АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольн тус орны нутаг дэвсгэрт боолчлолыг халсан хуулийг баталгаажуулав. Боол эзэмшигч өмнөд мужуудыг хойд мужууд иргэний дайнд ялсаны дараа АНУ-д боол зөөх ажиллагаа зогссон юм. Ерөнхийлөгч 1862 онд боолчлолыг халсан хуулийг баталгаажуулж,1863 оны нэгдүгээр сарын 1-нд Тусгаар тогтнолын тунхаглалыг гарган холбоотны арми боолын эздийн гарт байгаа боолчуудыг чөлөөлөх уриалгыг тэнд суулгаж өгсөн байлаа. Гэхдээ Тунхаглалын тэр уриа иргэний дайныг дуустал онцын нөлөөгүй байлаа.

1953 ОН: Зөвлөлтийн талд тагнуул хийсэн хэргээр нэгэн гэр бүлийн хос Юлиус ба Этель Розенберг нарыг АНУ-д цаазалжээ. 1951 оны дөрөвдүгээр сарын 5-нд физикч Юлиус Розенберг эхнэр Этелийн хамт Зөвлөлтөд цөмийн бөмбөгийн нууцыг өгсөн гэж цаазаар авах ял сонссон юм. Хэн ч Зөвлөлтөд цөмийн бөмбөгийн нууцыг тэд дамжуулсан эсэхийг мэдэхгүй. Хосууд эцсээ хүртэл өөрсдийгөө гэм буруугүй гэж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж