Камерун эхний шатнаас нутаг буцна

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Камерун эхний шатнаас нутаг буцна

Камерун эхний шатнаас нутаг буцна

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад зохион байгуулагдаж буй FIFA-гийн 19 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг хэсгийн шатнаас нь орхих анхны баг нь Камеруны шигшээ боллоо. Тэд өнгөрсөн шөнө Данийн багт 2:1 харьцаатай ялагдсанаар хэсгийн гурав дахь тоглолтын үр дүнгээс үл хамааран нутаг буцах нь тодорхой болсон юм. Харин тэдний хамт “Е” хэсэгт багтсан Голландын шигшээ баг шөвгийн 16-гийн эрхээ өвөртөлсөн анхны баг болсон билээ.

Анх удаагаа Хар тивд зохион байгуулагдаж буй энэ жилийн дэлхийн аваргад тус тивийн багуудад өндөр итгэл найдвар хүлээлгэж байгаа боловч дараалан хоёр ялагдсан Камеруны шигшээ багаас гадна зохион байгуулагч Өмнөд Африкийнхан мөн хүнд байдалд байгаа юм.

Өнгөрсөн шөнийн тоглолтод камерунчууд супер од тоглогч Самуэль Этугийн 10 дахь минутын гоолын ачаар тоглолтыг хошуучилж эхэлсэн боловч Данийн шигшээ багийн жигүүрийн тоглогч Деннис Роммедалийн гайхамшигт тоглолт багтаа ялалт авчирсан. Тэрбээр эхний гоолын дамжуулалтыг өгч, ялалтын гоолыг өөрөө оруулжээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж