Биеийн онцлог шинж, хэмжээ, төрхөд нь тохируулж, биеэс хэмжилт авч, захиалгаар хувцас /тейлор хувцас/ хийлгэж өмсөх мода эрчүүдийн дунд дэлгэрчээ. Энэ нь дэлгүүр хэсч таарсан, таараагүй хувцас хайх дургүй тэдэнд бүр ч их таалагдах болжээ. Зөвхөн “Hollywood”-ийн одод, мөнгөтэй бизнесмэн, улс төрчид л тейлор хувцас өмсдөг цаг хэдийнэ ард хоцорч, “мода” монголоор дуусдаг үе ч үеэ өнгөрөөж, эрчүүдэд зориулсан энэхүү үйлчилгээ Монголд хэдийнэ нутагшиж амжсан нь бидний танилцуулж буй ”Премьер Тэйлор” дэлгүүр юм.
“Премьер Тэйлор” дэлгүүр нь байгуулагдаад хагас жил болж байгаа ч Монголын алдар нэртэй, олны танил хүмүүс аль хэдийнэ энэ дэлгүүрийн үйлчлүүлэгч болж амжжээ. Танд ч гэсэн энэхүү боломжийг олгож, мэргэжлийн өндөр ур чадвартай дизайнерууд зөвлөгөө өгч, зөвхөн танд зориулсан, дахин давтагдашгүй донж загвар, хэмжээг тодорхойлоход туслах болно.
Итали, Бельги, Өмнөд Солонгосын 5000 гаруй өндөр зэрэглэлийн даавуу, ноосон материалаас өөртөө таалагдсаныг сонгон, яг таарсан хослол, цамц, хүрмийг өөрийн биеийн хэмжээгээр, өндөр чанартай урлуулах боломжийг зөвхөн “Премьер Тэйлор” дэлгүүр олгож байна. Мөн та захиалж буй хослол, цамц, хүрэмнийхээ зах, халаас зэрэг чухал хэсгүүдийг өөрийн хүссэн хийц, загвараар урлуулж, бусдаас ялгарах давуу талтай.
Мөн Италийн өндөр чанартай арьс, ширэн гар хийцийн 10 орчим төрлийн гутлыг энд захиалж өмсөх боломж бий. Та биеийн хэмжилтээ өгөхөд л хангалттай. Бусдыг нь мэргэжлийн урчууд хийх бөгөөд дахин хувцас захиалахад ч илүү амар байх болно.
Тус дэлгүүр нь таны захиалсан хослол, цамц, хүрэм, гутал зэргийг 37 жилийн туршлагатай, Өмнөд Солонгостоо таван салбар дэлгүүртэй, Сөүл хотын Гангнам дүүрэгт байрладаг, “Harrison Tailor” компанитай хамтран 3-4 долоо хоногийн дотор найдвартай урлаж бэлэн болгох бөгөөд үнийн хувьд Өмнөд Солонгост зарагддаг үнээр худалдан авах боломжтой юм. Тэгэхээр та Англи, Солонгос, Тайланд зэрэг улс руу явж, цаг алдан, өндөр үнээр тейлор хувцас захиалж өмсөх шаардлагагүй боллоо.
Сонирхуулахад, ”Премьер Тэйлор” дэлгүүр нь эрэгтэй хувцасны соёл, стандарт, орчин үеийн загвар, хийцийн талаарх мэдээлэл, зөвлөмжийг өөрийн facebook (https://www.facebook.com/PremierTailor) хуудсандаа цаг алдалгүй нийтэлдэг юм.
Жентелмэн эрчүүдийн хувцасны “цаглуулга”-нд дунджаар өнгө загвар хослолсон 5-8 төрлийн хослол, 10-15 цамц, 4- 6 гутал, 3-4 хүрэм байх ёстойг бүү мартаарай.
“Хэмжигдэхүүн бүхэнд утга оршдог – Эрчүүдийн төгс хэмнэлийг бид тодорхойлно” гэсэн уриатай ”Премьер Тэйлор” дэлгүүрийн хамт олон загварлаг, дахин давтагдашгүй байдлыг эрхэмлэгч Монголын дэгжин эрчүүдэд үйлчлэхдээ таатай байх болно.
”Премьер Тэйлор” бол эрчүүдийн заавал очих дэлгүүр.