Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Karel Prinsloo
Хүний эрхийн олон улсын комисс мэдэгдэхдээ Сомалиас дүрвэн гарсан хүмүүсийг Кенийн цагдаагийнхан зодож, хүчиндэж, хууль бусаар хөөн буцааж байна гэлээ. Ер нь бол Кенид Сомалийн хамгийн олон хүнтэй хуарангууд байдаг.
Цагдаа нарын араншин бол төрийн бодлогыг илэрхийлэхгүй, энэ хэргээр мөрдөн байцаалт явуулж, гэм буруутанг шийтгэнэ гэж Кенийн Засгийн газар мэдэгдсэн байна.
Одоо Сомалийн дүрвэгсэд гурван лагерьт байдаг бөгөөд тэдний тоо нь 90 мянга орчим болж байна. НҮБ-ын дүрвэгсэдийн асуудал хариуцсан агентлаг тэдэнтэй ажиллаж байгаа ажээ.