Камбожийн соёлын өвийг буцаан өглөө

Хуучирсан мэдээ: 2010.06.19-нд нийтлэгдсэн

Камбожийн соёлын өвийг буцаан өглөө

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Heng Sinith

АНУ өмнө нь хулгайлагдан зөөгдсөн Ангкорын эринд хамааралтай шүтээний долоон баримлыг Камбожид буцаан өгөв.Харийн газар удаан байсан баримлуудыг буддын лам нар ариутган аравнайлах ёслолыг хийжээ.

Элсэн чулуугаар бүтээгдсэн баримлуудын Лос-Анжелесын цагдаагийнхан ээлжит ажиллагаагаа явуулж байх үеэр олж хураасан байна. Камбожид тусламжийн эм хүргэн ирсэн эмнэлэгийн хөлөг онгоцоор уг баримлуудыг буцаан ирүүлжээ.
Эдгээр баримлуудыг 1000-1500 жилийн хооронд бүтээсэн байв. Тэр үеэр Камбожийг Ангкорын хаад захирч байсан юм. Мөн тэр үед дэлхийн хамгийн гайхамшигтай сүмүүдийн нэг Ангкор-батыг барьсан байв. АНУ ба Камбожийн хооронд соёлын өвийг хамгаалах гэрээтэй бөгөөд энэ гэрээгээр урлагийн бүтээлүүдийг эх оронд нь буцаана гэж тохиролцсон байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж