Европын хөрөнгийн биржүүд IPO гаргалтаар тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

Европын хөрөнгийн биржүүд IPO гаргалтаар тэргүүлнэ

“Эрнст энд Янг”
компани дэлхийн хөрөнгийн биржүүдийн улирал тутмын судалгааг гаргадаг бөгөөд
энэ оны нэгдүгээр улирлын төлөв байдлыг танилцуулжээ.
Оны эхний
улиралд олон улсын хөрөнгийн бирж дээр 300 орчим компани нийт 55 тэрбум
еврогийн хөрөнгө босгох төлөвтэй байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 80 хувиар
илүү үзүүлэлт юм. Бүс нутгийн хувьд Европын биржүүд өндөр үзүүлэлттэй байгааг шинжээчид
онцолж байна. “
Goldman Sachs” банкны шинжээч Аласдэр Уоррэны мэдээлж буйгаар, Европын
хөрөнгийн зах дээр эхний улиралд 25 орчим компани
IPO буюу анхдагч
хувьцаагаа гаргахаас ихэнх нь Лондоны хөрөнгийн биржийг сонгох аж. Европын
биржүүд дээр
IPO гаргалт идэвхжиж
байгаа нь Евро бүсийн эдийн засгийн байдал сайжирч, тогтворжиж буйг харуулж байгаа
юм. Хятад улс дотоодын хөрөнгийн бирж дээр
IPO гаргах талаар 2012 оноос тавьсан хоригоо энэ сард
цуцалснаар Азийн хөрөнгийн зах идэвхжинэ гэж шинжээчид үзэж байна. 2012 онд
Азийн хөрөнгийн биржүүд дээр нийт 414
IPO
гаргаж байсан бол Хятадын хоригийн улмаас 2013 онд IPO гаргалт 347 болж буурчээ.

“Эрнст энд Янг”
компаниас мэдээлж буйгаар олон улсын хөрөнгийн бирж
дээрх IPO  гаргалтын идэвх буурдаг хоёр жилийн
үечлэл  2013 онд дууссан байна.

Э.Од 

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn 
  
  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж