&#34Жилийн төлөв нийтийн үйлийн үрээс шалтгаалдаг&#34

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

&#34Жилийн төлөв нийтийн үйлийн үрээс шалтгаалдаг&#34

XVII жарны Ялгуусан хэмээх модон морин жил Монгол түмэнд хэр үр өгөөжтэй, бүтээлтэй жил байх талаар зурхайд хэрхэн буусан талаар Түвдэнпэлжээлин хийдийн хамба Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.

-Модон морь жилийн хаврын урь орсон өдрийн мах­бодоор шороон үхрийн шинжийг гол болгон дүр­сэлбэл?

-Шороон үхрийн модон морин жилийн хаврын амьс­­гал орсон өдрийн мах­бодид дүрсэлснээр бол хав­­рын сар болон улир­луу­дын эхэнд салхи шуурга ихтэй.

Жилийн эхээр хур туна­дастай, дунд болон сүүлээр гандуу байх магадлалтай.

-Мэдээж тухайн жилийн онцлог гэж байгаа байх?

-Жаран гэдэг таван мах­бодоороо явдаг. Энэ жилийн онцлог гэвэл хав­рын сар нь дөрөв байгаа. Үүгээрээ бас онцлог.

Гэхдээ жилийн ерөнхий төлөв гэдэг нийтийн үйлийн үртэй их холбоотой. На­даас, чамаас, бид бүхнээс шалт­гаална гэсэн үг.

Тэгэхээр бие, хэл, сэт­гэлийн үйлдэлдээ хя­намгай байх хэрэгтэй. Аль болох амьтанд тустай зүйл хийж, ярих нь зүйтэй. Нийтийн сэтгэл зөв байвал гэнэтийн осол, гай гамшиг гарахгүй учиртай.

Монголчуудын хувьд мо­рин жил сайхан жил бо­лох төлөвтэй байна. Мал сүрэг өсч, хүн бүр хийж бүтээсэн ажил нь амжилттай байна. Тэгэхээр сайхан ерөөл тавьж байх хэрэгтэй.

-Хүн амын тухайд хэр­хэх бол. Сар шинийн өм­нө хүн бүр тухайн жи­лийн­хээ өнгийг харж, заслаа хийлгэн номоо уншуулдаг шүү дээ?

-Өндөр тушаалтнуудад бага зэрэг ширүүн байх тө­лөвтэй. Харин энгийн ардад ээлтэй, нялхаст сайн.

Гэхдээ манайхан ингээд хэлчихээр бүх хүнд ха­маа­тай юм шиг ойлгодог.

Гэтэл үгүй шүү дээ. Ийм байж магадгүй юм байна шүү. Тэгэхээр засал номоо хийлгэчихвэл аюулгүй л гэж байгаа юм. Түүнээс биш тухайн буусан зурлага бүх хүнд адил гэсэн үг биш.

-Яагаад, хүмүүс жил орж, мэнгэ голлолоо гэх зэ­рэгт ижил ном уншуулах мэтээр ойлгодог?

-Тэгж ойлгож болохгүй. Хүн бүрийн хувь төөрөг өөр. Нэг жилд төрсөн бай­тугай ихрүүдийн төөрөг хүртэл өөр байдаг юм.

Яагаад гэхээр яг нэг ижил цаг, минутад төрнө гэж байхгүй. Тиймээс хүн бүрт адилгүй.

-Хүн бүр шинийн 15-ны өдрөөс урьтаж заслаа хийлгэхээр бурхан шашны газруудыг зорьдог. Буян их хураах гэж шүү дээ?

-Бурхны номд ямар ч тохиолдолд насаараа хийсэн буян ганц удаа уурлахад л нурдаг гэж заадаг юм.

Тэгэхээр ядаж шинийн 1-ндээ муу үйл хийх биш аль болох сайн үйл хийхийг зорих хэрэгтэй.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж