
Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэлтсээс гаргасан уг анхааруулгад “2014 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 31-ний өдөр ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи 30-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 31-ний өдөр ихэнх нутгаар 16-18 метр секунд хүрч, цасан шуурга шуурна. Нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 1-ний өдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх галын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, новийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Иймд малчид, иргэд, жолооч тээвэрчдийг цаг агаарын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, ажил төрлөө зохицуулах арга хэмжээ авахыг анхааруулж байна” гэжээ.
Мөн цаг уурын байгууллагаас сар шинийн баяр, амралтын өдрийн цаг агаарын мэдээг дахин нарийвчилж мэдээлэх тул хөдөө гадаа явах гэж буй иргэд мэдээллийг тухай бүрт нь сонсч, анхаахалтай байхыг зөвлөсөн байна.