Ц.Мөнхбаярыг цагаатгах хүртэл тэмцэх болно гэв

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаярыг цагаатгах хүртэл тэмцэх болно гэв

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүст шүүхээс 22 жилийн ял оноосныг эсэргүүцэж буй 35 иргэний хөдөлгөөний төлөөлөл, гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэний хөдөлгөөнийхөн Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, цаашид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэв. Хурлын үеэр “Гал үндэстэн” холбооны гүйцэтгэх захирал М.Баатархуяг “Эх орноо хамгаалсан эр цэрэг хүртэл ял авч магадгүй нийгэмд бид амьдарч байна. Тагнуулын байгууллага гэмт халдлага болохыг өмнө нь мэдэж байсан юм бол урьдчилан сэргийлэх үйлдэл яагаад хийгээгүйг гайхаж байна. Хуулийн байгууллагынхан Ц.Мөнхбаяр нарыг бусдыг шантаачилж мөнгө олдог, тэсрэх бөмбөг хэрэглэсэн мэтээр худал мэдээлэл түгээж, нэр хүндийг нь унагасан. Үнэндээ энэ бүхэн худал байсан гэдгийг анхан шатны шүүхээс нотолсон. Бид Ц.Мөнхбаяр нарыг цагаатгах хүртэл тэмцэх болно” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж