Удирдагчдын залуу нас

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

Удирдагчдын залуу нас

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама


2010 онд эмч нар Барак Обамад тамиа хаяхыг зөвлөжээ. Үүний тулд тэрээр никотины эсрэг эмчилгээнд явсан боловч одоо болтол хорт зуршлаасаа ангижирч чадаагүй гэнэ. Тэрээр АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч юм.

Их Британийн экс Ерөнхий сайд Гордон Браун


Цэцгэн хээтэй зангиагаар гангарч, үсээ урт ургуулсан энэ дэгжин залуу Их Британийн Ерөнхий сайд болжээ.

Францын Ерөнхийлөгч Никола Саркози


Энэ бол Францын Ерөнхийлөгч Никола Саркозийн цэл залуугийн хэнэггүй төрх .

Италийн экс Ерөнхий сайд Сильвио Берлускони


Италийн улстөрд 20 жил хүчин зүтгэж, гурван удаа Ерөнхий сайдын албыг хашсан Сильвио Берлускони өнгөрсөн 2013 онд татвараас зайлсхийсэн зэрэг олон хэрэгт холбогдон, шүүхийн хаалга татсан билээ.

Германы канцлер Ангела Меркель


Германы канцлераар гурав дахь удаагаа сонгогдоод буй Ангела Меркель.

Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе


Сүүлийн жилүүдэд Зимбабве улсыг дарангуйлан захирах болсон Роберт Мугабе 1987 оноос хойш төрийн эрх барьж байна.  

Ираны экс Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад


Ираны зургаа дахь Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад өнгөрсөн 2013 онд суудлаасаа буусан билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин


Энэ бол орчин цагийн ОХУ-ын нөлөө бүхий улстөрч Владимир Путины багын зураг. Тэрээр 2000-2008 онд ОХУ-ын төрийн эрхийг барьж байсан бөгөөд 2012 оны дахин ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан хүчирхэг нэгэн билээ.

Австралийн Ерөнхий сайд Кевин Радд


Австралийн Ерөнхий сайд залуугаасаа л нүдний шил зүүдэг байжээ. Тэрээр 2007-2010 онд Австралийн Ерөнхий сайдын албыг хашиж байсан бөгөөд өнгөрсөн оноос дахин Засгийн газрыг тэргүүлэх болсон юм.

Испанийн экс Ерөнхий сайд Хосе Луис Родригес Сапатеро


Хадан дээр ташаа тулан зогсох энэ залуу бол Испанийн  Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдсон Хосе Луис Родригес Сапатеро юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж