Нэгэн цөөрмөөс загас барьж байсан Дерек Палм жинхэнэ пираньи загас бариад багагүй гайхжээ. Лондон хотоос 113 км-ын зайтай Кентад уг загас баригдсан нь гайхал төрүүлэлгүй яахав.
Энэ жижиг махчин засаг Их Британиас хэдэн мянган км-ын зайтай Амазонк мөрөнд л байдаг билээ.
Загасчин уг загасыг үхсэний дараа мэргэжилтнүүдэд үзүүлэхэд нь тэд жинхэнэ пираньи гэж тогтоов. Хэн нэгэн уг загасыг авчраад таарах аквариум ололгүй цөөрөмд тавсан байх гэж тэд хэлэв. Уг загас цөөрмийн жижиг загас, эмгэн хумс зэргээр хооллож байсан бололтой. Махчин загас авчран гол цөөрөмд тавихыг олон оронд хориглодог.
Өнгөрсөн жил Украины нэгэн цөөрмөөс бас нэг пираньи баригдсан байв. Москва орчмын цөөрмүүдэд ийм загас байгаа тухай яриа бас гарч байлаа.