Орос, Украин хоёр хурдан төмөр замын талаар тохиролцожчадсан байна. Хамгийн түрүүнд Москва-Киевын чиглэлээр хурдан төмөр замыг байгуулах ба дараа нь Москва — Курск – Белгород — Харьков — Ростов — Адлер и Москва — Курск — Белгород — Харьков — Симферополь, Севастополь, Феодосия чиглэлд галт тэрэг хурдаа нэмнэ. Зохих баримт бичигт «Российских железных дорог» (РЖД) компанийн захирал Владимир Якунин ба Украины төмөр замын тээврийн улсын захиргааны ерөнхий захирал Михайло Костюк нар гарын үсэг зуржээ. Хоёр янзын цэнэглэлттэй ЭП-20 гэх 200 км/цагийн хурдтай цахилгаан зүтгүүрийг хэрэглэснээр техникийн зогсолтыг бууруулах ба замд хил-гаалийн шалгалтыг шуурхай болгох зэргээс галт тэрэгний хурд нэмэгдэх ба замын саатал багасана.
РЖД-ын ерөнхийлөгч Владимир Якунин Орос дотроо галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэхийн төлөө байдаг. Тэр Москва ба Санкт-Петербургын хооронд «Сапсан» гэх хурдан галт тэргийг ашиглаад эхэлсэн байна. Үүнээс үүдэн уламжлалт цахилгаан галт тэрэгний хөдөлгөөнийг хаасан нь Москва орчмын зарим суурингийнханы дургүйцлийг төрүүлж байгаа. Мөн Оросын төмөр замын бүтэц нь шинэчлэл хийгдсний ч дараа аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй.
Хурдан галт тэрэг 1000 км хүртлэх замд ашигтай. Ер нь бол хурдан галт тэрэгний зам Сочийн олимпийн эхлэлтээр эрчимтэй ажиллаж эхлэх бололтой.