
Гар утсаараа мэссэж бичиж яваад нүхэнд унах, юм мөргөх, автомашинд мөргүүлэх зэргээр гэмтэх тэр ч бүү хэл амь насаа алдах тохиолдол ч бүртгэгддэг ба энэ тоо эрчимтэй нэмэгдсээр байгаа аж.
Автомашин жолоодох үедээ гар утсаараа мэссэж бичих яриа хийх нь анхаарал сарниулж, осол аваар гаргахад хүргэдэг учраас хэд хэдэн оронд хориглоод байгаа. Харин энэ нь явган зорчигчдод ч мөн адил аюул дагуулж болохыг дээрх судалгаа тогтоосон байна. Тиймээс алхаж явах үедээ гар утсаараа текстэн мэссэж бичиж, цахим шуудангаа шалгахгүй байхыг зөвлөжээ.
Т.БИЛГҮҮН