Хөгжмийн урлагийн шилдгийг шалгаруулах 56 дахь удаагийн “Грэмми” наадам Лос-Анжелес хотноо боллоо.
Амаржсанаасаа хойш уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа дуучин Адель тус наадмаас 10 дахь удаагаа Грэммийн шагнал хүртсэнээр олныг шуугиулав. Дуучин Адель өнгөрсөн 2013 онд хит болж байсан Жеймс Бондын сүүлийн цувралын “Skyfall”-ын дуугаараа Грэмми наадмын киноны шилдэг дуу шагналыг хүртсэн ч Адель “Грэмми” наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирээгүй учир шагналаа өөрийн биеэр гардаж чадаагүй юм.
Өмнө нь Аделийн “Skyfall” дуу “Алтан бөмбөрцөг”, “Оскар” зэрэг нэр хүндтэй наадмуудаас шилдгээр шалгарч байв.
Б.АНХТУЯА