МАН-ын хорооны даргаар Д.Батлут сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

МАН-ын хорооны даргаар Д.Батлут сонгогдлоо

Орхон аймгийн МАН-ын хорооны XIV хурал өнгөрөгч амралтын өдрүүдэд аймгийн намын хорооны хурлын танхимд хуралдаж, аймгийн намын хорооны 2012-2013 оны ажлын тайлан, дүгнэлтийг хэлэлцэн намыг даргаа сонгосон байна.

Энэ хурлаар мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн дүн, сумдын намын хороодын хурлын шийдвэрийг үндэслэн намын хорооны бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, 63 гишүүдтэйгээр намын хорооны гишүүдийг шинэчилж, баталсан байна.

Намын даргыг сонгох санал хураалтанд Д.Батлут Б.Жигдэнгомбо нар өрсөлдөж нийт санал хураалтанд 115 төлөөлөгчөөс 114 төлөөлөгч оролцож Д.Батлут 60 санал, Б.Жигдэнгомбо 52 санал авч, 2 санал хүчингүйд тооцсон байна.

Ийнхүү Орхон аймгийн МАН-ын хорооны Даргаар Д.Батлут сонгогдож өөрийн багаа бүрдүүлэн 2016 оны сонгуульд оролцохоор ажиллаж эхэлсэн гэнэ.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж