Экс спикерт хүн зодсон хэрэг үүсгэв

Хуучирсан мэдээ: 2010.06.19-нд нийтлэгдсэн

Экс спикерт хүн зодсон хэрэг үүсгэв

ФОТО: HURALTUVA.COM

Тува улсын хууль хяналтын багууллага Их хурлын депутат Василий Оюунд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Хэвлэлээр мэдээлж байгаагаар 2010 оны зургадугаар сарын 11-нд нутгийн хоньчин Оюунд зодуулж, алуулахаар заналхийгдсэн гэж хууль, хяналтын байгууллагад гомдол гаргасан байна. Үүнийг газар дээр нь шалган хэргийг бүртгээд Оюунд “санаатайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан” ба ”алахаар заналхийсэн” гэх зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Шүүхэд хандсан Чингисийн Оюуныг морины төмөр чөдрөөр ороолгонгэмтээсний улмаас тэр эмнэлэгт  тархи хөдөлсөн гэх оноштойгоор эмчлүүлж байгаа аж. Энэ сарын 10-ны өдөр Тувагийн Каак Чеди-Холийн хошууны нутагт уг хэрэг гарсан бөгөөд Василий Оюун өөрийн хүргэн Буяны хониноос наймыг нь хулгайлсан гэж 23 настай хоньчин залууг сэжиглээд зоджээ. Түүнийг Оюунтай хамт хамаатнууд нь мөн түүний жолооч нар бүлэглэн зодсон ба бас гар буу гарган хэн хонь хулгайлсныг байцаажээ.

Василий Оюун нь тус улсын хууль тогтоох байгууллагын дарга байсан ба Тувагийн тэргүүн Шолбан Кара-оолын гол өрсөлдөгч нь байв. Өнгөрсөн жилийн тавдугаар сард албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр тэр спикерээс огцорсон юм. Нэгдмэл Орос намаасаа хөөгдсөн ч Оюун “Шударга Орос” намаас депутат болсон байна. Одоо Тувагийн нэг танхимтай болох шинэ их хурлын сонгууль ирэх аравдугаар сард явагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж