
Ингээд наадмын тэргүүн байрыг хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Хаадын зарлигтай монгол нутаг” бүтээлээрээ хүртсэн бол дэд байрт “Анир” студийн захирал, хөгжмийн найруулагч Б.Алтанхуягийн “Амьддаа бие биенээ хайрла” бүтээл шалгарлаа. Уг бүтээлийн шүлэг нь яруу найрагч О.Дашбалбар агсны алдарт бүтээл бөгөөд “Uvertura” хамтлаг эл дууг амьдруулсан юм. Харин “Морин хуур” наадмын тэргүүн шагнал хүртсэн “Хаадын зарлигтай монгол нутаг” дууны шүлгийг Соёлын тэргүүний ажилтан Л.Гаваасүрэн бичиж, Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс дуулжээ.
Э.ТЭКҮ