“Монгол залуу хүн” төрийн бус байгууллагын залуус өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Шантаршгүй Монгол хүн” шагнал гардуулах гэж байгаа талаараа мэдээлэл хийв. Энэхүү шагналыг анх удаа олгох гэж байгаа энэ бөгөөд Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг элдэв хэл ам, гүтгэлэг, доромжлолд шантралгүйгээр зорьсон ажлуудаа хийж байгаа учир энэ шагналыг олгохоор шийдвэрлэсэн хэмээн тайлбарлав. Шагнал гардуулах ажиллагаа мягмар гаригт буюу маргааш 11:00 цагт болох юм байна.
“Монгол залуу хүн” ТББ нь “Эв нэгдлийн их хүрээ” аяныг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус шагнал энэхүү аяны хүрээнд олгогдож байгаа гэдгийг тус байгууллагын тэргүүн А.Отгонбаатар онцолсон юм.
Д.БҮҮВЭЙ