
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хотод хуваарилсан төсөв хаанаа ч хүрэлцдэггүй болохыг өөрсдөд нь харуулах үүднээс Сангийн яамныхныг хотын гудамжаар хамт алхаж, амьдралыг байгаагаар нь үзэхийг урьсан билээ. Хэрэв бодит байдлыг нүдээрээ үзвэл төсвийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулна гэж тэрээр үзсэн учраас Сангийн сайд С.Баярцогт болон яамны зарим ажилтан, удирдлагууд маргааш нийслэлтэй танилцахаар болжээ. Эхний ээлжинд УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, сайд С.Баярцогт, хотын дарга Г.Мөнхбаяр нар Баянзүрх дүүргийн 2, 21 дүгээр хороо буюу Цагаандаваанаас ажлаа эхэлж Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ажиллах гэнэ.
Л.ХАЛИУ