Азийн Хөгжлийн Банкны "Засаглалын шинэчлэлийн чадавхийг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд Төрийн санхүүгийн удирдлага, төсвийн шинэчлэлийн чиглэлээр цуврал сургалтыг Сангийн яам болон салбарын яамд, орон нутгийн төсвийн мэрэгжилтнүүдэд зохион байгуулахаар Удирдлагын академитай гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу "Төсвийн хязгаар" сэдэвт сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэг дэх үе шатны сургалтыг Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнүүдэд энэ сарын 11-14 өдрүүдэд зохион явуулсан бөгөөд хоёр дахь шатны сургалтыг салбарын яам, агентлагийн төсөв хариуцсан мэргэжилтнүүдэд 21-22-ны өдрүүдэд Сангийн яаманд зохион байгуулах юм.
Энэхүү сургалтын зорилго нь төсвийн хязгаар тогтоох горимыг өөрчлөн шинэчлэх, суурь төсвийг тооцоход зориулсан журмыг боловсруулан мөрдөж ажиллахад нь семинарт оролцогчдод дэмжлэг үзүүлэх юм.
Б.Энхмандах