Барак Обама АНУ-ын ард түмэнд хандан Мексикийн булангийн усны бохирдлын талаар тайлбар хийлээ. Ерөнхийлөгч илгээлтээ хийхийн өмнө «Бритиш Петролеум» компанийн удирдлага Карл-Хенрик Сванбергтай уулзжээ.
Обамагийн 18 минутын үгийг АНУ даяар дамжуулсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ноос хойш АНУ “тус орны амсч байгаагүй экологийн сүйрэлтэй тэмцэж байна гэж тэр хэллээ. Ослын цооногоос асгарч байгаа сая сая галлон нефтийг олон сар жилийн турш тэмцэх халдварт өвчний цар тахалтай тэрээр зүйрлэв. Түүний хэлснээр АНУ олборлолтын түлшний хамаарлаас гарах ёстой бөгөөд эрчим хүчний шинэчлэлийн хууль хэрэгтэй байгаа ажээ.
АНУ олон нийтийн зүгээс нефтийн асгаралттай Барак Обама эрс хатуу биш тэмцэж байна гэж гарч буй шүүмлэлд Обама ийнхүү хариу үг хэлэн тайлбар хийжээ.