Нэгдүгээр сарын Хацү башё өнөөдөр Токио хотноо өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр нэг ч унаагүй явсан их аварга Хакүхо, 13 даваа нэг унаатай какүрюү М.Ананд нарын хооронд тэргүүн бөх тодрох байсан. Тэмцээний эхний өдөр Окиноумид ялагдсан М.Ананд дараалан 13 даваа авснаар их аварга Хакүхогийн араас ганцаараа нэхэж ирсэн. Харин какүрюү М.Ананд их аваргыг давж, адил 14-1 болгосон ч нэмэлт барилдаанд ялагдлаа.
Их аварга Хакүхогийн хувьд Хацү башёд түрүүлснээр 28 дахь түрүүгээ хүртэж байна.
Энэхүү башёг жюүрёогоос дэвшсэн Азүмарюү С.Тодбилэг 10-5, Тамаваши Б.Мөнх-Оргил 8-7 гэсэн амжилтыг үзүүллээ.
Кёкүтэнхо Н.Цэвэгням энэхүү башёг зургаан даваа, есөн унаатай өндөрлүүлсэн ч түүний хувьд нэгэн шинэ рекорд тогтоожээ. 39 нас, дөрвөн сартай Кёкүтэнхо хамгийн сүүлд барилдсан хамгийн ахмад бөхийн амжилтыг шинэчлэв. Өмнө нь Америкийн Такамиямагийн 39 насыг давсан амжилтыг ийнхүү эвдсэн байна.
Озэки Кисэносато тавин хувийн /7-8/ амжилтаа үзүүлж чадаагүй бол Эндо 11 ялалт авснаар япончуудыг бага ч болов баярлуулав.