Фото: ВалерийМельников / РИА Новости
Бүх Оросын үзэсгэлэнгийн төвд уруугаа эргэсэн байр нэртэй дэлхий дaяaр алдартай тоглоом нээгдэв. Энэ нь хөл толгойгоор нь эргүүлсэн европ коттеж юм. Ийм ер бусын байранд орсон хүмүүс “галзуу хулгана” гэсэн тоглоом дээр яваа мэт байдалд орж, тэнцвэрийн механизмынхаа шалгалтыг туулдаг гэж зохион байгуулагчид нь өгүүлжээ.

Ийм тоглоомын санаа нь гайхмаар зүйл биш. Уруу харуулаад барьсан байшин Киевт (Украин), Трассенхайдад (Герман), Мацумотод (Япон) байдаг. Мөн дэлхийн бусад хотуудад ч байгаа. Висконсин-Деллс хотод (Висконсин муж, АНУ) доошоо харан баригдсан Цагаан ордон ч байдаг байна.
Москвагийн энэ байрыг Бүх Оросын үзэсгэлэнгийн төвд (№58 дугаар) босгосон бөгөөд түүнд орох тасалбарын үнэ нь 300 рубль.
Бэлтгэсэн Ш.ШАРХҮҮ