Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөж, 10:4-ийн харьцаатай Европи тивийн жүдочид ялсан юм. Манай улсаас Азийн шигшээд багтан барилдсан Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатарХ.Цагаанбаатар, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Д.Сумъяанар ч мөн адил ялагдсан юм. Дэлхийд гутал үйлдвэрлэлээр тэргүүлэгч “ECCО” компанийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа энэхүү “Judo Team Challenge: Europe vs Asia” тэмцээнд зөвхөн олимп, дэлхийн медальтнууд оролцсон юм. Тэмцээнийг анх удаа санаачлан зохиож байгаа бөгөөд “ЕССО” компани жил бүр уламжлал болгон зохиохоор болсон байна.
Тэмцээний барилдааны дүнг хүргэе.
Эмэгтэй: 48 кг: Алеся Кузнецова /ОХУ/ – Мөнхбатын Уранцэцэг /Монгол/
Европи 1:0 Ази
Эрэгтэй: 60 кг: Галстян Арсен /ОХУ/ –ТакатоНаохиса /Япон/
Европи 1:1 Ази
Эмэгтэй 52 кг: Андрееа Читу /Румын/ -Юки Хашимото /Япон/
Европи 2:1 Ази
Эрэгтэй 66 кг: Георгий Зантаръя/Украйн/ – Азамат Муканов /Казахстан/
Европи 3:1 Ази
Эмэгтэй 57 кг:Телма Монтейро /Португаль/ – Доржсүрэнгийн Сумъяа /Монгол/
Европи 4:1 Ази
Эрэгтэй 73 кг: Декс Элмонт /Нидерланд/ – Хашбаатарын Цагаанбаатар /Монгол/
Европи 5:1 Ази
Эмэгтэй 63 кг: Аника Ван Эмден /Нидерланд/ – Кана Аве /Япон/
Европи 5:2 Ази
Эрэгтэй 81 кг: Автандил Тчрикишвили /Гүрж/ – Яхио Имамов /Узбекстан/
Европи 5:3 Ази
Эмэгтэй 70 кг: Лаура Варгас Кох/Герман/– Ким Сюү Ён /БНСУ/
Европи 6:3 Ази
Эрэгтэй 90 кг: Варлам Липартеляни /Гүрж/ – И Кю Юон /БНСУ/
Европи 7:3 Ази
Эмэгтэй 78 кг: Абигель Жоо /Унгар/ – Жон Гён Ми /БНСУ/
Европи 7:4 Ази
Эрэгтэй -100 кг: Хенк Грол /Нидерланд/ – Соеб Курбонов /Узбекстан/
Европи 8:4 Ази
Эмэгтэй +78 кг: Лусия Полавдер /Словени/– И Жун Ин /БНСУ/
Европи 9:4 Ази
Эрэгтэй +100 кг: Александер Михайлин /ОХУ/ – Юрий Краковецкий
Европи 10:4 Ази