Шведүүд “энхийн атомоос” татгалзав

Хуучирсан мэдээ: 2010.06.19-нд нийтлэгдсэн

Шведүүд “энхийн атомоос” татгалзав

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Fredrik Sandberg

Шведын парламент үндэстэн олноо “энхийн атомаас” хагацаахын тулд атомын цахилгаан станцын цөмийн тогоонуудыг аажмаар хаах маргалдаан үүсгээд байгаа хуулийн төслүүдийг дэмжлээ.

Гурван атомын цахилгаан станцын арван цөмийн тогоо тус орны цахилгааны хэрэгцээний тал хувийг үйлдвэрлэдэг учир Шведийн парламентийнхан түүнийг юугаар орлуулах вэ гэдгээ бодох л үлдээд байна. Шинэ хуулиар Атомын шинэ цахилгаан станц барихыг хориглосон байв.

Энэ шийдвэрийг Шведын депутатууд тийм амар гаргасангүй. Дэмжигчид нь 174 хүн байсан бол тэдний эсрэг саналыг 172 хүн өгчээ. Сөрөг талын депутатууд дараагийн сонгуульд ялбал энэ хуулийг өөрчлүүлнэ гэж амлав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж