Аялал жуулчлалын чиглэлээр хамтарна

Хуучирсан мэдээ: 2014.01.26-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын чиглэлээр хамтарна

МЗХ-ны дэргэдэх “Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг аялал жуулчлалын корпораци болгон өргөжүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Монгол улсын аялал жуулчлалын салбарын залуусын төлөөлөл уулзажсанал солилцон хамтран ажиллахаар ярилцжээ. Цаашид хоёр тал аялал жуулчлалын салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч  төвлөрсөн менежментэд нэгдэн, олон улсын түвшинд аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулж уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлж байх,  бүтээгдэхүүн боловсруулах, бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд хүргэх арга замыг хялбаршуулах, нэгтгэх, онлайн захиалгын нэгдсэн системд нэгдэж хамтран ажиллах юм байна.

Хамтын ажиллагааны ажлын төлөвлөгөө хамтарч ажиллах гэрээг МЗХ-ны дэргэдэх “Аялал жуулчлалын хөгжлийн төв” боловсруулж,  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аялал жуулчлалын байгууллагуудтай байгуулах, хувьцаа бонд гарган холбогдох хуулийн хүрээнд хамтын ажиллагааг зохицуулахаар харилцан тохиролцжээ.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж