
Америкийн сагсан бөмбөгчин Деннис Родманыг Хойд Солонгосын эсрэг авсан эдийн засгийн хоригийг зөрчлөө гэж сэжиглэсэн тухай The Daily Beast мэдээлэв.
Кимийн төрсөн өдөрт зориулан Хойд Солонгост авчирсан Родманы үнэтэй бэлэг энэ сэжгийг төрүүлжээ. Сэтгүүлчдийн мэдээлснээр, Родман нэгдүгээр сарын 8-нд төрсөн өдрөө тэмдэглэсэн Ким Чен Унд нилээд хэдэн шил ирланд виски Jameson, европ хрусталь, итали костюм, түүний эхнэр Ли Соль Чуд үслэг эдлэлийн дээл, Mulberry цүнх зэргийг бэлэглэсэн байна. Мөн олон нийтийн сүлжээгээр Bad Ass гэсэн өөрийн үйлдвэрийн архийг бэлэглэж байгаа зураг гарчээ.
Сангийн албанаас Родманд албан ёсоор хэрэг үүсгэсэн талаар мэдээлээгүй байна. Тэрээр 2012 онд Обамагийн баталгаажуулсан Emergency Economic Powers Act-IEEPA) гэсэн журмыг зөрчсөн байх талтай. Учир нь түүний бэлэг тансаг хэрэглээний эд зүйл зөөхөд тавсан хориг жагсаалд хамаатай байгаа бололтой.