Япончууд робот хүүхэд бүтээв

Хуучирсан мэдээ: 2010.06.19-нд нийтлэгдсэн

Япончууд робот хүүхэд бүтээв

Японы хэвлэлд бичсэнээр Токиогийн ба Осокагийн их сургуулиудын эрдэмтэд хамтарч бүтээсэн Ноби хүүхэд роботыг олонд танилцуулсан байна.

Робот есөн сартай хүүхдийн дундаж хөгжлийн бүх үйлдлийг хийдэг гэнэ. Ноби нэртэй энэ роботын өндөр нь 71 см бөгөөд жин нь найман кг. Полуретан гэдэг бодисоор хийгдсэн зөөлөн арьс нь 600 мэдрэгч сенсортой. Сенсоруудын тусламжтайгаар түүний дотор талын фотоаппарат ба микрофон нь сонсгол ба харааг нь орлон ажилладаг гэнэ.

Энэ сарын 12-нд олон нийтэд зориулагдан хийгдсэн хүүхэлдэйн зүг хүүхэд гараа сунган авахаар оролдож, робот урдаас нь толгой хөл гараа хөдөлгөж байсан гэнэ. Нобийг тэвэрсний дараа тэрээр “тайвширч” байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж