Ахмадуудад туслах аян өрнүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.26-нд нийтлэгдсэн

Ахмадуудад туслах аян өрнүүлж байна

Монголын ротаракти клубууд нэгдэн сар шинийн баярыг угтан ахмад настнуудад туслах аян өрнүүлж байна. Аяны хүрээнд эмзэг бүлгийн ахмадуудад хүнсний тусламж хүргэж байгаа аж. Үүнд нь харааны бэрхшээлтэй ахмад настан, хэвтэрт байгаа ахмад настнууд мөн ганц бие ахмад настан гээд зайлшгүй тусламж хэрэгтэй буурлуудад гэрт нь очиж тусламж хүргэж буй юм.

Сайхан сэтгэлт залуусын санаачлагаар морь жилийг элбэг дэлбэг гаргах болсондоо буурлууд баяртай байна.

Хүнсний тусламжийг яг өнөөдөр Нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт амьдарч байгаа ахмад буурлуудад хүргэж байна. Нийтдээ 120 орчим ахмад буурлуудыг баярлуулах аж.

Онцлоход, “Номин холдинг” компани энэхүү аяныг мөн ивээн тэтгэжээ.

Г.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж