
шинийн баяртай холбогдуулан өнөөдөр тэгш дугаартай автомашинууд
замын хөдөлгөөнд оролцохгүй.
Баяр болохтой холбогдуулан орон нутгаас
нийслэлд ирэх тээврийн хэрэгслийн тоо ердийнхөөс 3-4 дахин нэмэгдэж,
нийслэлийн төвийн бүсэд түгжрэл үүсдэг. Тиймээс замын хөдөлгөөний
ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийн Засаг
дарга Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай А/09 дүгээр
захирамж гаргасан юм.
Захирамжийн дагуу сар шинийн өмнөх амралтын
өдөр буюу нэгдүгээр сарын 26-ны ням гарагт тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл
НИТХ-аас тогтоосон бүсэд 10:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд
оролцохгүй юм байна.
Ш.ОЧ