Л.Моломжамц &#34Болор цом&#34-ын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2014.01.25-нд нийтлэгдсэн

Л.Моломжамц &#34Болор цом&#34-ын эзэн боллоо

Анх 1983 онд болсноос хойш  31 дэх жилтэйгээ золгож буй "Болор цом" яруу найргийн наадам Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо өнөөдөр боллоо.

Өнөө жил 25 найрагч тайзнаас үзэгдчдэд шүлгээ уншиж сонирхуулснаас тавын даваанд яруу найрагч Г.Батсайхан, Л.Моломжамц, Д.Өсөх-Эрдэнэ, Ч.Ууганбаяр, О.Цэнд-Аюуш нар шалгарсан юм. Тэгвэл сүүлийн даваанд онооны дарааллаар Л.Моломжамц 18 оноогоор тэргүүлж, "Болор цом"-ын эзэн найрагч болсон бол 17 оноогоор О.Цэнд-Аюуш, 16 оноогоор Б.Батсайхан, 15 оноогоор Ч.Ууганбаяр, 14 оноогоор Д.Өсөх-Эрдэнэ удаах байруудад  шалгарлаа.  Энэ удаагийн "Болор цом"-ын шүүгчээр Б.Лхагвсүрэн, Т.Галсан, Б.Галсансүх, М.Саруулдалай, Н.Даваадаш нар ажилласан юм.

Т.САРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж