Бээжин хотын статистикийн албаны мэдээгээр 2013 оны төгсгөлд Бээжин хотын хүн амын тоо 21 сая 148 мянган хүн болжээ. Бусад хот сууринаас ирэн гурван жил хагасын турш амьдарч байгаа 8 сая 27 мянган хүн энд хамрагдсан байв.
Хятадын нийслэлийн байнгын оршин суугчдын тоо 2011 онд 2,9% болсон бол 2012 онд 2,5 хувиар буурч энэ үзүүлэлт нь 2013 онд 2,2% хүртэл улам буусан хэмээн Бээжингийн статистикийн албаны орлогч дарга Ся Циньфан мэдэгдэв.
Насны бүрэлдэхүүний хувьд 2012 оныхоос бараг өөрчлөгдсөнгүй. 0-14 насныхан 2,01 сая, 15-59 насныхан 16 сая 218 мянган (76,6%), 60-аас дээш насныхан 2 сая 929 мянган хүн (13,9 %) тус тус бүртгэгджээ. Жаран таваас дээш насныхан 1 сая 945 мянган хүн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР