Байгалийн хийн дэлхийн зах зээл өөрчлөгдөв. Оросын үндэсний компани «Газпром» өөрийн үндсэн зах зээл болох Европоо алдаж байна. Тиймээс тэд дорно зүгт чиглэх болжээ хэмээн The Financial Times бичив.
«Газпром» ба Хятадын үндэсний корпораци CNPC байгалийн хийн нийлүүлэлтийн гэрээг энэ жилдээ багтаан хийж Зүүн Сибирийн орд газруудыг амархан зах зээлд оруулах юм. Ийм гэрээ байгуулах нь Европын улс төр ба эдийн засгийн өөрчлөлтөөс гадна дотоодын «Роснефть» зэрэг компаниудын өрсөлдөөний улмаас чухал болж байна.
Оросын төсвийн тал хувь нь нефть, байгалийн хийнээс орж ирдэг учраас Азийн зах зээл тэдэнд чухал юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР