Хуучирсан мэдээ: 2014.01.25-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймгийн залуу зохиогч Бүдээгийн Баярчимэг 2013 онд "Амин хэлхээ" сургамжит өгүүллэгийн номоо хэвлүүлэн уншигчдын гар дээр хүргээд байгаа бөгөөд мөн онлайн хэлбэрээр  худалдаанд гаргажээ: Та бүхэндээ тус өгүүллэгийн номонд багтсан "Дусал ус.." зохиолыг хүргэж байна.

ДУСАЛ УС…

…цөөрмийн ус, түүн рүү татсан шуудуугаар хүчирхэгээр долгилон урсаж ирэх цэнгэг усны чимээг санагалзан гуниглав…

Балчир ахуйдаа зуны амралтаараа өвөө эмээдээ туслангаа хонио хариулж, хорголоо хамж, хотоо цэвэрлэж байсан уулын өврийн зунжааныхаа  эргэн тойрныг харан зогсож байх юм. Урьд нь бид агь, таана, шарилжийн үнэр хамар цоргисон, таанын толгойн цэцэг алагласан, эрвээхэй эргэлдэн, хэдгэнэ дүнгэнэж, голио царцаа шуугисан цэлгэр талдаа сэтгэл тэнүүн цөөн хэдэн малаа өсгөж амьдардаг байж билээ. Харин өнөөдөр зах нь харагдахгүй цэлийсэн тал биш хаашаа л харна  хар бор овон довон овоолгууд алсын барааг халхлан, эмх замбараагүйхэн харагдана. Гэсэн ч тэдгээр овоолгууд алтан нарыг  сүүдэрлэж үл чадна. Тэр хонхорт бүтэж үхэм халуун учир хэл тагнайдаа наалдах ба омголтсон уруулаа нээж болохгүй байв. Цангаж байна, маш их цангаж байна. Гэвч ус хаана байгаа билээ. Цүнхнээсээ хуруу шилэн усны саваа гарган иртэл хоосон байлаа. Санаа алдан эргэн тойрноо харан, бага насандаа айж сүрдэн алсуурхан өнгөрдөг байсан цөөрмийн ус, түүн рүү татсан шуудуугаар хүчирхэгээр долгилон урсаж ирэх цэнгэг усны чимээг санагалзан харуусч гуниглав. Ийнхүү зогстол гэнэт устай бороо асгарах нь тэр. Асгарсан бороо амыг минь ангайлгаж өгөв. Баярласан би усны саваа тосон борооны усаар дүүргээд, тэмээний хорголон чинээ цайны аягаа гарган усаар дүүргэж уув. Дундарсан саваа дахин дүүргэхээр сандрахад гар чичрэн, алдангуут чулуун дээр унан хагарахтай зэрэгцэн бороо гэнэт зогсов. Хонхорын уснаас ууя гэж бодон  хорголон аягаараа хутгах гэтэл өнөөх тогтоол ус өнгө өнгөөр бургилан буцалж байна. Ээ дээ… нутаг минь, ус минь… Өндийн босоод гэрлээ асаан толинд харвал, зүүдэнд ирсэн харуусал тэр чигээрээ нүдэнд минь тодорч байв. Крантны усаа гоожуулж цайны аягаа дүүргэн уулаа.

Эргэн орондоо орж унтах гэсэн боловч нойр хулжиж, зүүдээ нэхэн санахуй өөрийн эрхгүй гүн бодолд автлаа. Ёргүй муу зүүд гэж бодсон боловч бас ч бодох хэрэгтэйг үгүйсгэлгүй үргэлжлүүлэв.

Ийнхүү зүүдэлсний учир бодол сэтгэлдээ бусдын адил олон өдөр сараар нутаг усаа хайрлан харамсаж бас эмзэглэж явсан, дээр нь нутгийн эмэгтэйн хонь хариулж явсан бага насаа дурсаж халаглан уйлсан бичлэгийг үзсэнээс болсон бололтой.

Газар нутгийнхаа багагүй хэсгийг гадаадынхны гарт очсон тухай ам дамжсан яриа хүмүүсийн дунд байдаг болохоор, ихэнх байгалийн баялаг маань ашиглагдаж дуусчээ гэж зүүдэлжээ. Миний өвөө, эмээгийн зунжаа ч түүнд өртөж. Тэгээд л цэлгэр тал маань овон довон хар бор овоолго болж, айл амьтан, ус ургамал нь үгүй болжээ. Ус ховор болсон учраас бидний усны сав жижиг болж, уудаг аяга маань ч жижиг болж. Ингээд өөрийнхөө зүүднээс байж болох ирээдүйг харсан болохоор ижий байгалийнхаа унаган төрхийг улам ихээр хайрлан, нялх балчир насаа үлдээсэн уулынхаа өврийг хамгаалахаар сэтгэл шулуудлаа.

A DROP OF WATER


… saddened with sorrow, cherishing the sound of fresh water rippling from the ditch attached to the pond…

Here I am standing and looking around the summer camp  where I used to help my grandparents to herd animals, sweep droppings, clean the courtyard during the summer vacation when I was young. Erstwhile, we used to live peacefully, breeding our few herds in a vast plain where crickets and grasshoppers chirr, bumblebees buzz and butterflies swirl along with the piquant smell of wild garlic and sage, painted with colors of flower heads. But now, instead of the endless outspread steppe, everywhere I look, I see cluttered, chaotic mounts and dumps that are blocking the view. However, those dumps cannot over shadow the golden Sun. This pit is suffocating hot that my tongue has stuck to the palate and I cannot open my parched lips. Thirsty, I am very thirsty. But where is the water? Took out the water vial from my bag, it was empty. Looking around sighing, saddened with sorrow, cherishing the sound of fresh water rippling from the ditch attached to the pond; pond water which I used to be afraid of and would pass off when I was young. Suddenly, a gust rain started pouring. The pouring rain has opened my mouth. As happy I am, I started to collect rain drops into my water vial, took out the camel-dropping sized tea cup, filled it up and drank water. When I rushed try to refill the half full vial, my hands were shaking, and I dropped the vial on the stone. Along with the shatter, the rain has stopped abruptly. When I tried to drink water out of the pit with my dropping-sized cup, the backwater was boiling and seething with different colors. “Oh my land… my water…”

I arose to turn on the light and saw myself in a mirror. I saw that the sorrow in my dream was emerging from my eyes. I turned on the faucet, filled up my cup and drank water. Returning to bed, I tried to sleep but couldn’t. Recalling my dream, I bound up in deep thoughts inevitably. Although I believed that it was just a bad dream, I continued to think about it without denial.

The reason of my dream must’ve come from many days and months of my conscience and love I have, like others, towards my land. Also, the reason must’ve come from the footage I saw about a local woman who pityingly remembered her young age when she used to herd sheep.

So I’ve dreamt that most of our natural resources were exploited, because there are rumors among people about losing quite a portion of our land to the hands of outsiders. My grandparents’ summer camp was also affected. That is why the vast plain, the steppes are left empty, with no animals, plants, water and human to live. There are now only mounts and dumps. The size of the water tank, as well as the size of the cup we drink out of was reduced due to the lack of water.

Because I saw what the future holds in my dream, I’ve thoroughly decided to protect the mountainside where I spent my childhood. Hence, I’m loving the wilderness of our Mother Nature more.

Эх сурвалж: www.URLAG.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж