Хуучирсан мэдээ: 2014.01.25-нд нийтлэгдсэн

2014.01.25. Герман. Дуйсбург хотын амьтны хүрээлэнгийн Австралийн
уутат баавгай коалагийн 6,5 сартай үр төл Эора гэсэн нэртэй эхийнхээ 
нуруунд  зүүгджээ. Шинэ төрсөн каола зургаан сарын турш эхийнхээ уутанд
өсч байгаад саяхнаас  ил гарч орчинтойгоо танилцах болсон байна. Тэрээр
дахин зургаан сарын турш эхдээ зүүгдэн байж орчноо  мэдэж авна.

Энэ
бяцхан амьтан франц-австралийн «гэрлэлтийн» төл нь болж байна. Түүний
эх Эора 2010 онд Сент-Эньянийн (Франц) амьтны хүрээлэнд төрсөн байгаад
өнгөрсөн жилийн гуравдугаар сард Германы амьтны хүрээлэнд хүргэгдсэн
байв. Дуйсбургийн амьтны хүрээлэнгийн ажилтнууд Эорад  дэгжин нөхрийг
даруй эрэн олж өгчээ. Тэр эрэгчин нь 10 кг орчим жинтэй байв. Зургаан
настай Ирвинийг  маш сайтар бэлтгэж байж Сидней хотын Таронга гэх амьтны
хүрээлэнгээс авчирчээ. Одоо Ирвин өөрийн чухал генийг коалагийн европын
үржилд оруулж байна.

Бяцхан коала одоогоор нэргүй. Нэр сонгоход нь
оролццох хүсэлтэй хүмүүс амьтны хүрээлэнгийн сүлжээний хаягаар явуулж
болно.  Эхийнх нь  Эора нэрийг  Сиднейн буланд амьдарч байсан уугуул
омгийн дурсгал болгон өгчээ.  Охинд өгөхдөх  нэрийн дотор ”орой” гэсэн
утгатай Barani (Барани), Woomera (Вомера) гэсэн нэрнүүд  дээгүүр
магадлалтай байна. Уугуул иргэдийн дротик шидэх самбрыг  Woomera  гэж
нэрлэдэг.  Зам гэж орчуулагдах Yiribana (Юрибана) гэсэн нэр ч дээгүүр
тавигдаад байна. Санал авалт хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.

Фото:
Frank Augstein / AP /East News

Аянганд хоёр удаа ниргүүлэв

2014.01.23. Бразили. Рио-де-Жанейро хотод саяхан орсон дуу цахилгаантай ширүүн борооны үеэр аянга аврагч Христийн хөшөөг хоёр удаа ниргэж баруун гарын  долоовор хурууных нь хэсгийг таслан унагажээ.  Ажилчин залуу гэмтсэн хөшөөнд  үзлэг хийж байна. Энэхүү хүчтэй борооны үеэр аянгын 40 мянган цэнэг муж даяар бүртгэгдсэн байна. Сансрын судалгааны үндэсний хүрээлэнгийн мэдээгээр тэдний 1109 нь Риогийн тэнгэрт  бүртгэгдэв.

Дөнгөж сая эхэлсэн хөшөөний засварын ажиллагаа дөрвөн сар орчим үргэлжилж дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх үеэр дуусах ёстой.  Хөшөөг засварлахдаа арванхоёрдугаар сард аянганд гэмтсэн баруун гарын дунд хуруу ба толгойд засвар хийнэ. Аянга нэг газартаа дахин буудаггүй гэдэг ч энэ хөшөөний хувьд үйлчилдэггүй бололтой. Корковаду  уулын оройд  байдаг энэ 38 метрийн хөшөөнд жилдээ дундчаар 3-5 удаа аянга буудаг. Тиймээс энэ засварын ажлын үеэр нэмэлт аянга зайлуулагчийг тэнд байрлуулна.

Гараа алдалсан Христийн хөшөө нь Браззилийн гол бэлгэдлүүдийн нэг бөгөөд хэдэн сая жуулчид түүндийг харахаар очдог. Хөшөөг 2007 онд ертөнцийн долоон гайхамшгийн нэг гэж тооцжээ.  Сангийн гэх чулуу, төмөр бетоноор бүтээсэн хөшөөний нээлт 1931 онд болсон юм. Хөшөөг сэргээн завсарлахад зориулсан  чулууг орон нутгийн католик шашины байгууллага нөөцөлсөн байгаа гэнэ.

Фото: Severino Silva / Agencia O Dia / Reuters / Vostock photo

Жинхэнэ ковбой

2014. 01. 22. Нью-Йорк. АНУ-ын зүүн хойд
хэсгийг дайрсан цасан шуурга нь Нүцгэн ковбой нэрээр алдартай Роберт
Беркийг айлгасангүй.  Өөрийн ердийн хувцастай тэрээр Таймс-сквер
гудамжинд тоглолтоо хийсээр байна.

Цас ихээр орон шуурч
байгаагийн улмаас АНУ-д 3000 гаруй нислэг хойшлогдож, авто замууд
бөглөрөн сургуулиуд түр хаагджээ. Ажилтнууд ажилдаа  гараагүй байна.
Нью-Йорк зэргийн хэдэн мужид онц байдал тогтоов.  Тэр нь хүртэл Роберт
Беркийг ажлаа  хийхэд саад болсонгүй. Нүцгэн ковбой ямар ч цаг агаарыг
үл тоон Таймс-сквер гудамжинд 15 жилийн турш дуулж байгаа.

Ковбой
болон хувцасласан залуу гитар бариад Лос-Анжелесийн наранд шарлагын
газар анх 1998 онд гарч ирсэн юм. Тэр эмэгтэйчүүдэд зориулсан нэгэн
сэтгүүлд ийм маягаар кантри-дүр бүтээхээр  хичээсэн ба үнэнийг хэлэхэд
олны анхаарлыг татаж чадаагүй юм.  Роберт нэгэн танилынхаа зөвлөсний
дараа ковбойн хувцасныхаа ихэнхийг тайлаад  хүмүүст анзаарагдах болжээ.

Анхны
амжилтынхаа дараа тэр зөвхөн гитар тоглосон, гутал, малгай дотуур
өмдтэй хагас нүцгэн дүрээ өөрийн худалдааны марк болгон патенталжээ. Тэр
2009 онд өөрийгаа Нью-Йорк хотын мэрийн сонгуульд дэвшүүлж байлаа.

Нүцгэн
ковбой  улс орныхоо янз бүрийн хотоор амжилттай тоглолт хийж янз бүрийн
наадамд оролцдог болжээ. Гудамжны тоглолтоос тэрээр жилдээ 150 мянган
доллар олдог гэж Берк ярьжээ. Мөн тэрээр янз бүрийн реклам, клип, кинонд
тоглож, хөгжмийн цомог гаргадаг ажээ.

Фото: Darren Ornitz/Reuters/Vostock Photo

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж