Техник эдийн засгийн үнэлгээгээр Оюутолгой баяжуулах үйлдвэрийн хүчин чадал хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулах ба бохир усны хатуу хольцын агуулага 64 хувь байхад ердийн горимоор ажиллах болоод түүний дагалдах дэд бүтцийн усны хэрэгцээ 3801 летр секунд байна. Оюутолгой цогцолборын нийт хэрэгцээний усны 84 хувийг эргэлтээр дахин ажиллах бөгөөд 16 хувийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт гүний хоолойн талбайд газрын гүний уснаас авч ашиглах аж. Энэ нь Оюутолгой ордоос 25-70 километр зайд орших гүний хоолойн газрын доорхи усны ашиглалтын нөөцийг хоногт 75 мянга 168 шоо метр буюу 870 л/сек хэмжээгээр, БОАЖЯ-ны сайдын тушаалаар батлажээ. Ингэснээр “Улсын усны мэдээллийн санд" бүртгэгдэн албажуулсан нөөцийг ашиглана гэсэн үг юм.
Мөн уулзалтаар газрын доорхи усны нөөц баялгийн тооцоог бодож гаргасан гидродинамикийн аргачилал, цооногуудын бодит утгаар тогтоосон эсэх. Талбайн геофизикийн судалгаа, чулуулгийн литологийн мэдээллээр хангах хайгуулын цооногийн өрөмдлөг, усны давхаргын шавхалтын акт, тайлан, нэмэлт чулуулгийн литологийн мэдээлэл авах цооногийн геофизик судалгаа, газрын доорхи усны чанарыг тогтоох усны дээжлэлт, олборлолтыг тооцох чиглүүлэгч загвар, газрын гүний усыг зөв горимоор нөхөн сэргээх чадамж зэргийг хөндөж ярилцан, зөвлөгөө өгчээ.
Л.ХАЛИУ