
Сүүлийн жилүүдэд хүн амын тоо эрчимтэй нэмэгдэж, дундаж наслалт нэмэгдэж байгаа боловч өвчлөл, нас баралт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд буурахгүй байгаа, хүний зан үйл, аж төрөх хэв маягтай холбоотой халдварт бус өвчлөл сүүлийн 15 жилд тогтвортой нэмэгдэж, насанд хүрсэн 10 хүн тутмын 9 нь халдварт бус өвчнөөр нас барж байгаа, таван хүн тутмын нэг нь гурав ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйлтэй, 45 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүдийн хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчтэй болсон, хот төлөвлөлттэй холбоотой осол гэмтэл ихсэх хандлагатай, хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоол тэжээлийн дутал, элдэв хордлого, үүний дотор үдийн цайнаас үүдэлтэй хоолны хордлого нэмэгдэж байгаа, цэргийн албанд бие бялдрын хөгжлийн үзүүлэлтээр тэнцэхгүй залуучууд олширч байгаа зэрэг хүндрэлтэй энэ үед Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын оролцоо дэмжлэгтэйгээр хийж байгаа уг семинар нь цаг үеэ олсон чухал ажил болж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.
Б.Энхмандах