Олон улсын спортын сэтгүүлчийн үнэмлэх гардууллаа

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

Олон улсын спортын сэтгүүлчийн үнэмлэх гардууллаа

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-ны гишүүнчлэлтэй “Үзэгтэй тамирчид”-д хамгийн их хэрэгтэй “зэвсэг”-т тооцогдох AIPS карт гардуулах ёслол өнөөдөр боллоо.

Монголын үндэсний олимпийн хорооны байранд болсон уг ёслолд 30 гаруй спортын сэтгүүлч оролцож, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны карт гардсан юм.

Олон улсын тэмцээн, уралдаан сурвалжлахад давуу тал болж, хөнгөлөлт эдлэх боломж олгодог AIPS картыг жил бүр олон улсын холбоондоо захиалан эзэмшдэг бөгөөд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүний карттай спортын сэтгүүлчид гадаадад болж буй тэмцээн, уралдаан сурвалжлахдаа онгоцны тасалбар, сурвалжлах эрх, зарим зочид буудлын төлбөр зэрэгт хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг юм.

2014 оны AIPS картын эхний хэсгийг 100 гаруй спортын сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Хүндэт ерөнхийлөгч Ж.Отгонцагаан, Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, МССХ-ны дэд ерөнхийлөгч Б.Цагаанбаатар, дэд ерөнхийлөгч П.Баярмагнай, Хяналтын зөвлөлийн дарга Л.Цагаандалай, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батжаргал, Р.Манлай нарын тэргүүтэй 20-иод сэтгүүлч гардлаа.

Монголын спортын сэтгүүлчдийн Олон улсын тэмцээн сурвалжлах эрхийн AIPS картыг захиалахад  “Оюутолгой” компаниас дэмжлэг үзүүлж, МССХ-той хамтран ажиллажээ. 

МССХ-ны дэд ерөнхийлөгч П.Баярмагнай, УЗ-ийн гишүүн Б.Хосбаяр


МССХ-ны дэд ерөнхийлөгч П.Баярмагнай, Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, Хяналтын зөвлөлийн гишүүн О.Амарсайхан.

МССХ-ны Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, NTV телевизийн сэтгүүлч А.Түмэнбаяр

МССХ-ны Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, "Зууны мэдээ" сониын сэтгүүлч Д.Жавхлан


МССХ-ны дэд ерөнхийлөгч П.Баярмагнай, МССХ-ны Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, SPS телевизийн сэтгүүлч Э.Амарсайхан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж