“Таван эрдэнийн орон” цомгийн баяр болно

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

“Таван эрдэнийн орон” цомгийн баяр болно

ДБЭТ-ийн дуучин Ч.Алтантүлхүүр мэргэжлийн урлагийн байгууллагын зэрэгцээ хувийн уран бүтээлдээ анхаарч хоёр лахь бие даасан цомгоо шинэ онтой зэрэгцэн өлгийдөн авсан нь “Таван эрдэнийн орон” цомог юм. Дуучдын дунд анх удаа төслийн хэмжээнд “Таван эрдэнийн орон” цомгийг гаргаснаараа онцлог болж байгаа юм. Учир нь өнгөрөгч сар шинийн бар болоод, улсын баяр наадмаар тус цомогт багтсан мал аж ахуй, хөдөө аж ахуйн сэдэвтэй дуунуудыг тэрээр дүрсжүүлэн олон нийтэд хүргэж, дуу нэг бүрийг судалгаатай дуулсан, хос цомог болгож гаргасан гэдгээрээ онцлогтой. Тус цомгийн баяр монголын уламжлалт сар шинийн баярын босгон дээр олны хөлийн газар болох “Мишээл экспо” төвд маргааш буюу энэ сарын 25-ны өдөр 14,00 цагаас зохион байгуулагдах гэж байна. МУГЖ С.Ганзориг ая дуугаа өргөн түүний цомогт мялаалга хийх бол “Зүүдэлж жаргаах амраг” дууг хамтран дуулсан дуучин “Гүйгүүл морин” дуугаараа олны танил болсон дуучин А.Хосбаяр мөн ая дуугаа өргөхөөр ирэх аж. “Таван эрдэнийн орон” цомгийн продюсерээр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, хөгжмийн зохиолч УГЗ Б.Бямбабаяр, СТА П.Сүхдамба нар ажилласан бөгөөд анх удаа хөдөө аж ахуйн сэдэвтэй дууны уран бүтээл ийнхүү сонсогчдын гар дээр цомог болон очиж байгаа юм. Малчин түмний дуучин Ч.Алтантүлхүүрийн  уран бүтээлийн цомгийн баярт хэн бүхэн хүрэлцэн ирж түүний уран бүтээлийн болон уригдан ирсэн уран бүтээлчдийн дуунуудаас амьдаар сонсож нэгэн өдрийг сар шинийнхээ бэлтгэлийг базаах зуураа ая эгшгийн хамтаарн өнгөрөөх боломжтой аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж