Ц.Шаравдорж: Би угаасаа МАХН-ын гишүүн

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

Ц.Шаравдорж: Би угаасаа МАХН-ын гишүүн

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдорж өнөөдөр МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн байна. Энэ талаар бид өөртэй нь утсаар холбогдож тодруулахад “Би 1984 онд МАХН-д гишүүнээр элсэж байсан. Улстөрд байхдаа МАХН-ын гишүүнчлэлээр алба хашиж явсан. 2008-2012 оны хооронд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын алба хаших хугацаандаа намаасаа татгалзсан, төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчид намаасаа татгалздаг. МАН-ын батлах байхгүй, тийм учраас би өнөөдөр МАХН-ын гишүүнчлэлээ сэргээлээ. Угаасаа МАХН-ын гишүүн байсан” гэж ойлгох хэрэгтэй гэлээ.

Түүнийг МАХН-д элсэх нь гэсэн мэдээллийг өчигдрөөс зарим вэб сайтад мэдээлсэн юм. Гэхдээ УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй нэг өдөр МАХН-д элсэнэ гэж тодотгож байв. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр МАХН-д элсэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн бол бараг энэ мэдэгдлийг хийж байх цаг хугацаатай давхцан Ц.Шаравдорж МАХН-ын гишүүнчлэлээ сэргээжээ.

Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж