
Хятадын өмнөд нутагт болсон үерийн улмаас 90 гаран хүн амь үрэгдэж, 1,4 сая хүнийг нүүлгэн шилжүүллээ гэж өнөөдөр орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Хятадын Юнань, Гуйжоу, Ганьси мужуудад болсон энэ их үерийн улмаас нийт 5 сая гектар газрын хөрс эвдэрч сүйдсэн гэнэ. Амь үрэгдсэн хүмүүсийн олонхи нь үерийн улмаас үүссэн хөрсний гулгалт болох үеэр амь үрэгдсэн байна. Ганьси мужийн ус нөөцлөх байгууламжийн жижүүрүүд хариуцлага алдан үер болох үеэр покер тоглож байсан нь илэрч ослын үед хариуцлагагүй ажилласан хэмээн шийтгүүлсэн байна. Ийм их хэмжээний нутгийг хамарсан үерийн аюул болно гэдгийг Хятадын үндэсний Цаг уурын албанаас олон хоног анхааруулж байсан аж.
М.Наст