“Улсын тэргүүний тариаланч”-дад шагнал гардууллаа

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

“Улсын тэргүүний тариаланч”-дад шагнал гардууллаа

Мал аж ахуй, газар тариалангийн салбарт тухайн ондоо ажил үйлсээрээ тэргүүлсэн малчид, тариаланчдыг Улаанбаатарт урьж авчран шагналыг нь гардуулдаг уламжлал өнгөрсөн жилээс эхэлсэн. 2013 оны ажлаараа тэргүүлж, “Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний тариаланч”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарсан шилдгүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг  өргөмжлөл, цол тэмдгийг нь Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд өнөөдөр гардууллаа.

Малчид, тариаланчид маш их хөдөлмөрлөдөг, амьдралын арга ухаан сайтай хүмүүс.  Энэ арга ухаан, хөдөлмөрч чанарыг улс орон даяар сурталчилж, олон хүнд хүргэх нь чухал. Тиймээс ч малчны хотонд гардуулдаг байсан энэ шагналыг Улаанбаатарт олгодог болсон гэж Ерөнхий сайд хэллээ.

2013 он өгөөжтэй сайхан жил байлаа. Ялангуяа, мал аж ахуйн салбарт томоохон ололт  амжилт гарлаа. Монгол Улс түүхэндээ анх удаа 45 сая толгой малтай боллоо. Энэ бол Засгийн газрын гэхээс илүү малчин, мал аж ахуйн бизнесмэн та бүхний ажлын үр дүн юм. Та бүхэн малаа өсгөөд зогсоогүй залуу малчдыг сургаж, дадлагажуулж, малжуулж, ах дүүс, нутгийн зон олондоо тусалж байна. Малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах, зах зээлд борлуулах зэрэг ажлыг ч хийж байна. Малчид та бүхэн мал малладаг биш мал аж ахуйн салбартаа удирдагч хүмүүс юм гэж Ерөнхий сайд хэлээд улсын сайн малчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Газар тариалангийн салбарт ч манай улс амжилтад хүрч чадлаа. Энэ жилийн буудай чанартай ургасан. Га-гаас авах ургацын хэмжээ нэмэгдлээ. Тариаланчид маань улсынхаа төмсний хэрэгцээг бүрэн хангаж чадаж байна. Шинэчлэлийн Засгийн газар төмс төдийгүй хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавьж ажиллаж байна. Энэ зорилтыг биелүүлэхэд тариаланч та бүхний хөдөлмөр зүтгэл чухал гээд газар тариалангийн салбарын 2013 оны шилдгүүдэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг баяр хүргэлээ.

Улсын сайн малчин, тэргүүний тариаланчдын ажлын дадлага туршлага, мэдлэг чадвар, малч ухааныг олон түмэнд хүргэх “Амжилт бүтээлийн эзэд” номыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас эрхлэн гаргажээ.


Улсын сайн малчид

  • Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн малчин Дахийраадийн Гунгаабуу, Хотонт сумын Хөөвөр багийн малчин Должингийн Жагар, Ихтамир сумын Хөх нуур багийн малчин Чимэдийн Батзориг, Цахир сумын Баянгол багийн малчин Даваажавын Гэрэлцогт;
  • Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн малчин Самбуугийн Мягмарсүрэн
  • Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн малчин Загдын Тэрбиш
  • Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн малчин Сияханы Анден, Дэлүүн сумын 8 багийн малчин Рауилын Хапур;
  • Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн малчин Жамбалдоржийн Баатарсүрэн, Гурванбулаг сумын 4 дүгээр багийн малчин Сосорын Баттөр, Бөмбөгөр сумын 2 дугаар багийн малчин Галсанпунцагийн Тогтохбаяр, Заг сумын 4 дүгээр багийн малчин Жанцангийн Баттулга;
  • Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Намнангийн Уламбаяр, Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Баатарын Батбаяр, Сайхан сумын Мануулт багийн малчин Чагнаагийн Бямбасүрэн, Бүрэгхангай сумын Дэрст багийн малчин Шааравын Батдэлгэр;
  • Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн малчин Цагааны Пүрэвсүрэн, Цээл сумын Бүрэнжаргалан багийн малчин Сайжавын Лхагваа;
  • Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Цэрэнпилийн Загдаа;
  • Дорноговь аймгийн Иххэт сумын 1 дүгээр багийн малчин Цэсэнжавын Содбаяр;
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн малчин Нордоогийн Магсар;
  • Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Батхаан багийн малчин Жигжидийн Жигмэд;
  • Дундговь аймгийн Луус сумын Буянт багийн малчин Лувсанжавын Батсайхан, Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн малчин Найдангийн Лхасүрэн;
  • Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн малчин Дорлигийн Энхтайван, Цэцэн-Уул сумын 5 дугаар багийн малчин Барын Дэлгэрсайхан;
  • Завхан аймгийн Завханмандал сумын Мандал багийн малчин Доржпаламын Эрдэнэ-Оргил:
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Пүрэвийн Батсуурь;
  • Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн малчин Даансрангийн Хүрэл, Богд сумын 5 дугаар багийн малчин Жигжидийн Огтоно, Хархорин сумын Шанх багийн малчин Пүрэвийн Отгонсүх, Есөнзүйл сумын 1 дүгээр багийн малчин Сампилын Мэндбаяр;
  • Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн малчин Банзрагчийн Цэцэг-Өлзий, Хүрмэн сумын Хүрмэн багийн малчин Сономын Адъяагэндэн, Мандал-Овоо сумын Өтгөн багийн малчин Баатарын Жамсранжав;
  • Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн малчин Лхасүрэнгийн Боргарьд, Уулбаян сумын Тэгш багийн малчин Дамдингийн Баярсайхан, Сүхбаатар сумын 5 дугаар багийн малчин Жамсрангийн Болдбаатар;
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн малчин Бэгзийн Төмөрбаатар, Алтанбулаг сумын 3 дугаар багийн малчин Жанчивын Цолмон;
  • Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ багийн малчин Өлзийсайханы Нямбаатар, Бүрэн сумын Монгол багийн малчин Батбаярын Лувсанжав, Эрдэнэ сумын 2 дугаар багийн малчин Дашнямын Ганболд, Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн малчин Сэрдсүрэнгийн Цэдэвсүрэн;
  • Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн малчин Баатарын Гантулга, Баруунтуруун сумын Зуунтуруун багийн малчин Үрчээгийн Лхамсүрэн;  
  • Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн малчин Цэвээний Сонинпил, Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Дашдоржийн Төрбат;
  • Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн малчин Жигжидийн Оюунцэцэг, Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн малчин Жалбуугийн Энхжаргал;
  • Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Чүлтэмийн Даваацэрэн, Норовлин сумын Баян-Өлзийт багийн малчин Лувсандашийн Банзрагч, Мөрөн сумын 1 дүгээр багийн малчин Доржийн Цагаан-Өвгөн нарыг “Улсын сайн малчин”-аар;
Улсын тэргүүний фермер

  • Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгоны фермер Жигжидийн Болдыг “Улсын тэргүүний фермер”-ээр;


Улсын тэргүүний тариаланч хамт олон

  • Булган аймгийн Баян-Агт сумын “Актив агро” ХХК;
  • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Эг тариа” ХХК;
  • Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК;
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Алтанцацал” хоршоо;
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхонхан” ХХК;
  • Төв аймгийн Жаргалант сумын “Сав” хоршоо;
  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хоёр богд” ХХК;
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хурх гол” ХХК;
  • Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Шимт газар” ХХК-ийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор;

Улсын тэргүүний тариаланч

  • Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Хуаны Ханатхан;
  • Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Чулууны Мөнхбаатар;
  • Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Базарсадын Чимгээ;
  • Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Жамсранжавын Цэрэн;
  • Өвөрхангай аймгийн Төгрөг сумын иргэн Цэнд-Аюушийн Алтансүх;
  • Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн Лувсангийн Аварга;
  • Төв аймгийн Борнуур сумын иргэн Бямбажавын Нямдорж;
  • Төв аймгийн Баянчандмань сумын иргэн Даваажавын Алтанцэцэг;
  • Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Пужуугийн Гантөмөр;
  • Ховд аймгийн Буянт сумын иргэн Гамаагийн Боролхаан;
  • Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Скрин” ХХК-ийн механикжуулагч Балдандоржийн Баатар;
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Баяндулаан-Уул” ХХК-ийн механикжуулагч Батхуягийн Одмөнх;
  • Төв аймгийн Жаргалант сумын “Хөхбаянбулаг” ХХК-ийн механикжуулагч Намсрайсүрэнгийн Батжаргал;
  • Төв аймгийн Угтаалцайдам сумын “Уушиг хайрхан” ХХК-ийн механикжуулагч Сампилдэндэвийн Нацагдорж;
  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Батзол” ХХК-ийн механикжуулагч Ламжавын Батцэнгэл  нар “Улсын тэргүүний тариаланч”-аар тус тус шалгарсан бөгөөд Ерөнхий сайдаас шагналаа гардлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж